БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.
Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Аялал жуулчлалын компаниуд ЯньЯн руу аялах хуваарьт нислэг гаргах бөгөөд Ганвон мужын нисэх онгоцны буудал дээр газардаж буцаад явахдаа тус ирсэн онгоцоороо ирэх юм.
Мөн аялал зохион байгуулах 10 компаний нэр тодроод байгаа билээ. Тус мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Тиймээс энэ удаад Ганвон мужид байрлах ЯньЯны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэлээ.
Өмнөд Солонгосын Ганвон мужид байрлах ЯньЯн нь Солонгос улсын Зүүн хойд хэсэг Ганвондо мужид байрладаг тосгон юм. Анх 2002 онд Яньян өөрийн нисэх онгоцны буудлыг нээж Ганнён, Сокчо хотын иргэдэд үйлчилдэг байсан боловч 2009 онд жуулчдын тоо эрс буурсны улмаас нисэх онгоцны буудал нь хаалгаа барьжээ. Тус муж нь 30,000 гаруй хүн амтай бөгөөд Нарс, мөөг, хулд загас, мөн нар мандаж буй үзэгдлээрээ жуулчдын анхаарлыг татдаг байна.
Мөн Солонгосын 5 том шашин болох Күнз, Буддизм , Бөө мөргөл , Ромын Католик шашны дурсгалт газруудаараа алдартай.
Таны Аялалын эхний маршрут бол ЯньЯн-д байрлах "SURFYY BEACH" байна гэдэгт итгэлтэй байна. Тус далайн эрэг нь алжаал тайлах наран шарлагын газар, дүүжин ор, бүтэн шөнийн турш зугаацаж болох сэтгэл хөдөлгөм аялалыг surfyy далайн эргээс мэдэрч болох юм. Байгалийн чамин тогтоц бүхий далайн эрэг нь сэтгэл сэргээж эрх чөлөөтэй мэдрэмжийг өгч чадна.
2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус шийдвэр нь Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дансанд 10-20 сая төгрөг байршуулсан байх, ярилцлагад орж тэнцэх зэрэг шаардлага тавигдах юм. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
ЯньЯн-аар дамжин Ганвон муж, Сөүл хотод аялах боломжтой.
ЯньЯн нь аялал жуулчлалын бүс нутагт хамаарагддаг. 30,000 гаруй оршин суугч нь далайн бүтээгдэхүүн болон загас , хавч, хясаа, дун зэргийг зарж борлуулах наймаа эрхэлдэг. Яг одоогийн байдлаар ЯньЯн аралд ажиллаж амьдардаг Монгол иргэн бүртгэгдээгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Сануулахад, Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэдгийг ЭСЯ-наас мэдээлээд байгаа билээ.