Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЯЛЛЫН КОМПАНИУД: Яньян нисэх буудлаар дамжин БНСУ руу аялах иргэд дансанд 15-20 сая төгрөг байршуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон. Ингэхдээ Ганвон муж, Сөүл хотод л аялах боломжтой бөгөөд энэхүү шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Мөн тус аяллыг зохион байгуулах эрх авсан 10 компанийн нэр тодроод буй. Гэхдээ уг аяллыг зохион байгуулах эрхээ авсан зарим компани аяллыг зохион байгуулахгүй гэлээ. Учир нь иргэд Сөүлд очоод харлах эрсдэлтэй тул эрсдэлтэй аялал зохион байгуулахгүй гэж үзсэн бололтой. Тодруулбал, Airman LLC компани "Эрхээ авсан ч аялал зохион байгуулахгүй" гэсэн юм.

Түүнчлэн аяллыг зохион байгуулахад "Хэн дуртай нь мөнгөө төлөөд аялчихгүй" гэдгийг аяллын компаниуд онцоллоо. Тодруулбал, шаардлага хангасан анкетаас сонгон ярилцлагад оруулна. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд аяллын гэрээ, санамж бичиг болон гарч болзошгүй эрсдлийн төлбөр төлөх хугацаа зэргийг харилцан гэрээ байгуулна гэжээ.

Аялал зохион байгуулах эрхээ авсан компаниуд руу холбогдоход зарим нь утсаа авсангүй. Харин зарим нь "Журам аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. БНСУ-аас албан ёсоор журам ирсний дараа аяллын зараа пэйждээ байршуулах болно. Ер нь хэн дуртай нь явахгүй. Ярилцлагад оруулна. Мөн компаниуд тус тусдаа гэхээсээ илүү хамтраад зохион байгуулна" гэлээ.

Тавигдах шаардлагад 15-20 сая төгрөг дансанд байршуулж байж явах эсэхийг тодруулахад "Тэгнэ. Шаардлагад нийцсэн, ярилцлагад тэнцсэн иргэд дансандаа мөнгөө байршуулна" гэсэн юм. Харин зарим нэг компани нь "20 сая төгрөгөөс ч ихийг байршуулна" гэдгийг онцоллоо.

Ингээд аялалыг зохион байгуулах эрхээ авсан 10 аяллын компанийг дахин танилцуулж байна.

Сануулахад, Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэдгийг ЭСЯ-наас мэдээлээд байгаа билээ.

ТАНИЛЦ: Солонгосын ЯньЯн руу визгүй зорчих аяллыг зохион байгуулах аяллын компаниуд
ТАНИЛЦ: Солонгосын ЯньЯн руу визгүй зорчих аяллыг зохион байгуулах аяллын компаниуд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.