Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай гишүүдтэй парламент өнөөдрөөс эхлээд дуусгавар болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн пропорцианаль тогтолцоог ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцсэн. Гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсад парламентын ардчилал бэхжих суурь тавигдаж байна. Мөн жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг, тойргоосоо уяатай гишүүдтэй парламент өнөөдрөөс эхлээд дуусгавар болж байна. Учир нь сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент орох нь тов тодорхой боллоо. Ингэснээр Монгол Улс нэг том тойрог болж байна.

Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдсон парламентын гишүүн Монгол Улсын хөгжлийн төлөө, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг, мэтгэлцдэг, бодлого ярьдаг болно. Хоёрдугаарт, пропорционал тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй" хэмээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөрсөө хамгаална гэдэг хүнсээ, хүнээ, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг шүү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөрсөө хамгаална гэдэг хүнсээ, хүнээ, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг шүү
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.