Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүрж Улсын экспорт 37.5 хувиар өсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Гүрж Улс энэ оны эхний таван сарын хугацаанд дотооддоо үйлдвэрлэсэн 2.11 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 37.5 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ мэдээлэв.

ҮСХ-ны мэдээлснээр, дотоодын бараа бүтээгдэхүүнийн экспорт нь тайлант хугацаанд нийт экспортын 75.7 хувь буюу 1.59 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 42.7 хувиар өссөн байна.

Гүрж улсын худалдааны томоохон түншүүд:

БНХАУ - 344.2 сая ам.доллар

ОХУ - 186.7 сам ам.доллар

Болгар - 183.1 сая ам.доллар

Тус улсын экспортын голлох таван бараа, бүтээгдэхүүн:

Зэсийн хүдэр, баяжмал - 465.9 сая ам.доллар (нийт экспортын 29.1 хувь)

Төмрийн хайлш - 280.2 сая ам.доллар (17.5 хувь)

Азотын бордоо - 152.7 сая ам.доллар (9.5 хувь)

Усан үзмийн дарс - 79.5 сая ам.доллар (5 хувь)

Байгалийн эсвэл үйлдвэрлэлийн аргаар хийжүүлсэн ус - 41.1 сая ам.доллар (2.6 хувь)

Гүржийн гадаад худалдааны эргэлт энэ оны 1-5 дугаар сард 6.93 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 37.4 хувиар өссөн гэж тайланд дурджээ.

Кендалл Женнер, Девин Бүүкер нар хоёр жил үерхсэний эцэст харилцаагаа тасалжээ
Кендалл Женнер, Девин Бүүкер нар хоёр жил үерхсэний эцэст харилцаагаа тасалжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.