Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхболд: Хөдөө, орон нутгаас ирж буй иргэдийг 01:00 цаг хүртэл нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд


Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу зорчих хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ны 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл бүрэн хязгаарлаад байна. 

Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас шуурхай мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд хэлэхдээ “Сар шинийн баяраар тогтоож байсан хязгаарлалтын адил тээврийн товчоодод  мэргэжлийн байгууллагууд зохион байгуулалтад орж, үүрэг гүйцэтгэнэ. Үүнд НОБГ, НЭМГ, Нийслэлийн цагдаагийн газар, Удирдах газар, Замын цагдаагийн алба болон нийслэл дүүргийн онцгой комиссын үүрэгт байгууллага, албан хаагч нар багтана. 

Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Харин хөдөө, орон нутгаас ирж буй иргэдийг шөнийн 01:00 цаг хүртэл нэвтрүүлж ажиллана. Энэ хугацаанаас хойш Багануур, Багахангай, Налайх, Эмээлт, Өлзийт, Гүнтийн товчоонуудад бүрэн хязгаарлалтад хийгдэж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй. Авч буй мэдээллээр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан байна. 

Иймд иргэд Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу замд гарахаар төлөвлөөд байгаа бол дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл боломжгүй болсныг үүгээр дахин мэдэгдэж байна. Мөн  орон нутгаас Улаанбаатар хот руу ирж яваа иргэд онцын шаардлагагүй, тухайн орон нутгаасаа холдоогүй байвал буцахыг зөвлөж байна. Учир нь нийслэлд ирсний дараа зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дуусгавар болгох хүртэл гаргах ямар ч боломж байхгүй гэдгийг дахин сануулъя. 

Иргэд маань энэхүү шийдвэрийг Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ гэдгийг ойлгож, бусад иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” гэв.  

У.БИЛГҮҮН

Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАВ
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАВ
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.