Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Анхбаяр: Төрийн банкны захирал Ө.Гантөр орлогчуудаа чөлөөлсөн нэрээр банкандаа менежерээр ажиллуулж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 32 секунд

Төрийн банкны захирал Ө.Гантөр хэмнэлтийн хууль зөрчсөн хэмээн Neguun.mn сайтынхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сайтын сэтгүүлч Б.Анхбаяр "Төрийн банкны хуучнаар Бизнес хариуцсан дэд захирал н.Сугар, Санхүү хариуцсан дэд захирал н.Баттулга, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал н.Баасансүрэн, Эрсдэл хариуцсан дэд захирал н.Ганбаатар, Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал н.Энхтамир гэх таван хүн дэд захирлынхаа албан тушаалаас буугаад өөр албан тушаалд очсон. Одоо хүртэл тус банкинд ажиллаж байгаа юм байна.

Төрийн хэмнэлтийн хуулийн 21 дүгээр зүйлд хууль зөрчигчид хүлээлгэсэн хариуцлага гэж байгаа. Үүнд, Төсвийн захирагч энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллагаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах болох үндэслэл болно гэж байгаа. Гэтэл эдгээр таван албан тушаалтнууд нь менежер албан тушаалд томилогдоод ажиллаж байна.

Тэгэхээр тус банкны захирал Ө.Гантөр төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн. Ажлаас халагдах үндэслэлээ хийсэн. Энэ хүнд яахаараа Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй юм. Хууль дүрмээс өөрийгөө дээгүүр тавьсан мундаг хүн байдаг юм байна.

Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн. Энэ таван хүн ажлаас гараагүй. Төрийн банкандаа менежер гэх албан тушаалд очоод ажилласаар байна. Мөн эдгээр таван хүний нэг нь хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа. Нарантуул зочид буудалд архидан согтуурч, хамт явсан хүмүүсийнхээ нүдэн дээр нэгэн бүсгүйг олны нүдэнд хүчирхийлсэн байж болзошгүй гэж байгаа. Үүнийг бид эргэн мэдээлэх болно.

Эдгээр асуудлаар тус банкны захирал Ө.Гантөрөөс мэдээлэл авах гэсэн боловч өчигдөр хөөгдөөд гарсан. Өнөөдөр өөрөө гарч ирэлгүй өөр хүн гаргаж, тайлбар өгүүллээ. Ө.Гантөр захирал нь хүчээр хөөж гарга гэсэн учраас өчигдөр биднийг хөөж, хамгаалагч нар нь биед халдсан байх" хэмээлээ.

А.Ананд, Б.Буяндэлгэр нарыг 310 иргэнийг хохироосон хэргээр шалгаж байна
А.Ананд, Б.Буяндэлгэр нарыг 310 иргэнийг хохироосон хэргээр шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.