Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрхтэй болсон. Мөн нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ” хэмээлээ.

“Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчи Улаанбаатар хотод гудамжны байгууламж, автобусны буудлын тохижилтоор дамжуулж олон улсад хэрэгжиж буй орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтойг онцолж байв.

Уулзалтын төгсгөлд талууд автобусны буудлын тохижилт, нийслэлд тохирох шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран судлахаар тохирлоо.

“Жэй Си Деко Монголиа” ХХК нь 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, автобусны зогсоолын байгууламж, гудамжны мэдээллийн байгууламжийн угсралт, өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг томоохон сурталчилгааны компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын төвийн автобусны 210 буудал, мэдээллийн байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хотын өнгө үзэмж, тохижилтын ажлыг гүйцэтгэж, иргэд, жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.

ТАНИЛЦ: “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд оролцох ШИГШЭЭ БАГУУД
ТАНИЛЦ: “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд оролцох ШИГШЭЭ БАГУУД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.