Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийн тоог 152 болгож, тойргоос сонгогдсон 76 гишүүнийг жагсаалтаар орж ирсэн 76 гишүүн улс төрийн “бяргүй“ болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

Чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах долоо хоног эхэлж байна. Ард иргэдэд ҮХНӨ-ийн талаар мэдээлэл хүргэхээс гадна, санал сэтгэгдлийг нь сонсох ажиллагааг хийж буй нь энэ. Тэгвэл ҮХНӨ-тэй холбоотой улс төрийн хүрээнд яригдаж буй анхаарал татсан хэд хэдэн асуудлууд байна. Эхнийх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал юм. Энэ удаагийн ҮХНӨ-ийн гол дөрвөн концепцын нэг бол УИХ-ын гишүүдийн тоог нэмж, иргэдийн төлөөллийг олон болгох асуудал.

Ардын намынхан өнгөрсөн 2019 оны ҮХНӨ-ийн үеэр гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 108 болгох санал гаргасан ч дэмжигдээгүй үлдсэн түүхтэй. Харин энэ удаагийн өөрчлөлтүүдийн нэгдүгээрт хийх өөрчлөлт бол гишүүдийн тоог нэмэх явдал юм. Судлаачид болон улстөрчид гишүүдийн тоог нэмж 108, 99, 130 болгох зэрэг хэд хэдэн саналуудыг өнгөрсөн хугацаанд гаргаад байгаа.

Тэгвэл эрх баригчид энэ удаагийн ҮХНӨ-өөр 76 гишүүнийг нэг нугалж, 152 болгохоор тохирсон талаарх мэдээллүүд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Уг тохироог хоёр долоо хоногийн өмнө намын цагаан байрандаа хуралдсан МАН-ын бүлгийн хурлаараа ярилцсан бөгөөд эрх баригчид энэ хурлаар ҮХНӨ-тэй холбоотой бусад асуудлуудаар зарчмын хувьд тохиролцсон байна.

Сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох нь мөн энэ удаагийн ҮХНӨ-ийн гол агуулга. Энэ агуулгын хүрээнд дээрх 152 гишүүний 76-г нь тойргоос, 76-г нь намын жагсаалтаар оруулж ирэх аж. Ингэснээр гишүүдийн тоо хэдийгээр өссөн ч гэсэн намын жагсаалтаар орж ирсэн 76 хүнээ "барьсан" цагт гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах. Цаашлаад УИХ-аар хууль батлах, хэрэгтэй шийдвэрээ гаргуулахад эрх барьж буй намд боломж үүснэ гэж харж байгаа гэнэ.

Жишээлбэл, эрх барь буй улс төрийн хүчин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болоход нэр дэвшиж гарсан болон жагсаалтаар орсон гишүүдээ “хайрцаглахад” л асуудлыг шийдэх хэмжээний хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, 76 гишүүнийг жагсаалтаар оруулж ирж байгаагийн цаад шалтгаан нь тойргоос сонгогдсон гишүүдийг улс төрийн “бяргүй” болно гэсэн үг

Холимог тогтолцооны онцлог нь олон намын төлөөлөл парламентад ордог. Энэ хэрээрээ засаг тогтворгүй болж, эрх барьж буй намуудын бодлого парламент дээр явахгүй байх магадлал үүсдэг. Тэгвэл 76 гишүүнийг жагсаалтаар оруулж ирсэн нөхцөлд эрх барьж буй намын удирдлагууд парламент дотор бодлогоо хүчтэй явуулна. Харин хоёр танхимтай болох хувилбар дэмжигдэхгүй байгаа бөгөөд парламентад хэрүүл нэмэгдэхээс өөр зүйлгүй болно гэж үзэж буй гэнэ.

ТАНИЛЦ: Монгол Улсын иргэд визгүй зорчих УЛСУУД
ТАНИЛЦ: Монгол Улсын иргэд визгүй зорчих УЛСУУД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.