Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Сэлэнгэчүүдийн 40 хувь Ч.Ундрамыг, 40 хувь нь Ж.Эрдэнэбатыг дахин сонгохгүй гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд
Ubn.mn

МЕС судалгааны байгууллагаас УИХ-ын сонгуулийн зарим тойргуудад нэгэн сонирхолтой судалгааг цувралаар хийж байгаа билээ. Тодруулбал, яг өнөөдрийн байдлаар УИХ- сонгууль болвол 2020 оны сонгуулиар сонгогдсон гишүүдийг сонгогчид дахин сонгох эсэх талаарх судалгаа юм байна.

Судалгаанд оролцсон сонгогчид УИХ-д төлөөлөл болон ажиллаж байгаа Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарыг дахин сонгох эсэх талаараа дараах байдлаар хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон иргэдийн 23 хувь нь Д.Өнөрболор гишүүнийг дахин сонгоно, 3 хувь нь заавал дахин сонгоно, 34 хувь нь дахин сонгохгүй гэсэн бол Ж.Эрдэнэбатыг 40 хувь нь дахин сонгохгүй, 18 хувь нь сонгоно, 3 хувь заавал сонгоно гэжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохгүй гэж иргэдийн 40 хувь нь хариулсан бол 16 хувь нь дахин сонгоно, 39 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Уг судалгааны дүн байдлыг харахад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарыг ДАХИН СОНГОХГҮЙ гэсэн хариулт 40 хувьтай байгаа нь нэлээдгүй өндөр дүн юм. Ж.Эрдэнэбатын хувьд албан тушаалын хэргээр шүүхээс ял хүртэл сонссон, Ч.Ундрамын хувьд хамаарал бүхий этгээд буюу аавынх нь компани Хөгжлийн банкнаас зээл авсан зэрэг асуудлууд нь олны анхаарлын төвд байгаа билээ. Товчхондоо, Сэлэнгэчүүд Хөгжлийн банкны хэрэг явдалд нэлээд нухацтай хандаж байгаа бололтой.

Сэлэнгэ аймаг 13-р тойрог Ч.Ундрам

Сэлэнгэ аймаг 13-р тойрог Ж.Эрдэнэбат

Сэлэнгэ аймаг 13-р тойрог Д.Өнөрболор

Л.Баяр

Д.Ганбат: Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу. Бүгд л гадагшаа явж үзүүлдэг байх
Д.Ганбат: Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу. Бүгд л гадагшаа явж үзүүлдэг байх
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.