Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: БОАЖ-ын сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүл. Ширээнийхээ ард нуугдчихаад суугаад байж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.06.11/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Судалгаа шинжилгээ хийх зориулалттай газарт барилга барьчихсан байгаа юм. Газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол албадан буулгах эрх зүйн үндэстэй.

Дархан цаазат, тусгай хамгаалалттай цогцолборт газарт үе үеийн Байгаль орчны сайд нар замбараагүй газар олгосон. Тэгэхээр одоо хэн хэгний бурууг хайхгүйгээр байгаа газраа нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө тохижуулна. БОАЖ-ын сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүл, ажлаа хий. Ширээнийхээ ард нуугдчихаад суугаад байж болохгүй. Энэ газар бол улсын газар. Хууль бусаар ашиглаж байгаа асуудал дээр нийслэлтэй хамтран ажиллах ёстой болохоос хувийн өмчийг хамгаална гээд сууж байж болохгүй. Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авсан зүйл байх ёстой" гэв.

Д.Мөнх-Эрдэнэ: Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафижсан нөхдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна
Д.Мөнх-Эрдэнэ: Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафижсан нөхдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна
 
АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.