Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафижсан нөхдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 46 секунд

НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.06.11/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Дархан цаазат Богдхан уулын ногоон бүс рүү нэвтрэх орц, гарц эксватороор хаасан нөхцөл байдал үүссэн. Долоо хоногт дунджаар 5-6 мянган аялагч тухайн бүс хэсэг рүү очдог. Гэтэл энэ үед хүн гэмтэж бэртэх, гал түймрийн аюул гарах үед цагдааа, эмнэлгийн тусламж үйлчилгээ, онцгой байдлын алба очиж ажиллах боломжийг хаасан байсан. Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу экскваторыг холдуулах, ойр орчимд нь байсан хогийг зөөх ажлыг хийсэн.

"Энигма", МҮИС болон түүнтэй холбоотой байгууллагууд Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигч зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талыг ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барихыг хориглодог.

Гэтэл сүүлийн таван жилийн байдлаар гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тухайн бүс дээр ирж байсан. Судалгаа шинжилгээ явагддаг биш архидан согтуурдаг, ноцтой зөрчил гардаг газар болчихсон байсан. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан буулгах ажиллагаа явагдсан. Мөн Зайсангийн амны орц, гарц хэсгийг хаасан зөрчлийг арилгасан.

-Тус компанийн газрын төлбөрийн зөрчил гэхэд л НЭГ ТЭРБУМ төгрөг байна-

Энэ байгууллага удаа дараа хууль зөрчиж байгаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд дөрвөн ч газарт архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажил эхлүүлсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг дэвсэлж сурсан хүмүүс байна. Танил тал, улс төрчдөөр дарамтлуулж асуудлаа шийдэж сурсан улс байгаа юм. Тиймээс хууль зөрчдөг газрын мафижсан хүмүүстэй нийслэл тэмцэнэ. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг улс төрчидтэй тэмцэх болно.

Нийслэлийн газрыг зарсан, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафийн төлөөлөгчдийг хуулийн байгууллагаар шалгуулна. Зөвхөн газрын төлбөрийн зөрчил гэхэд нэг тэрбум төгрөг байна.

Мөн тухайн албадан буулгасан обьектуудын зарим нь нурж унахад бэлэн болчихсон байсан. Энэ бол хуулийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа" гэв.

ХӨСҮТ-ийн баг уул уурхайн ажилчдыг БЗДХ-ын шинжилгээнд хамруулжээ
ХӨСҮТ-ийн баг уул уурхайн ажилчдыг БЗДХ-ын шинжилгээнд хамруулжээ
 
Б.Ганзориг: Ховд аймгийн залуучуудын хөгжлийн төв тэгш боломжоор хангах бодлогыг баримталж байна
Б.Ганзориг: Ховд аймгийн залуучуудын хөгжлийн төв тэгш боломжоор хангах бодлогыг баримталж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.