Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Н.Түвшинбаяр гэмт үйлдлийг нь зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү“ хэмээн заналхийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогчийн өмгөөлөгч "Нэр бүхий есөн гэрчийн өгсөн мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ тэнд байсан гэрчүүдийг өрөөнөөс гаргасан. Өрөөг дотроос нь цоожилсон. Мөн хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг "Ойртвол ална шүү" гэх байдлаар заналхийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Үүнээс харахад, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөрөө санаатай бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хоёрдугаарт, гэмт үйлдэл үргэлжилсэн хугацаа бидний тооцоолж байгаагаар 10-15 минут болж байна.

Гуравдугаарт, хохирогчийн биед учирсан нэг төрлийн 21 удаагийн зулгаралт, ил харагдах гэмтлүүд нь гэмт хэргийн тоог илэрхийлж байгаа юм. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргээр хуульчлах үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн шударга ёс болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүхээр хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд Н.Түвшинбаяр нь үл ялиг зүйлээр шалтаглан амь хохирогч Э.Энхбатыг үргэлжлүүлэн зодох замаар түүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцох үйл баримт хангалттай гэж үзэж байна" гэв.

С.Энхболд сайдын хариуцлагагүй үгнээс болж өвчтэй хүүхдүүдийн хандивын аян ЗОГССОНД эцэг эхчүүд нь БУХИМДАВ
С.Энхболд сайдын хариуцлагагүй үгнээс болж өвчтэй хүүхдүүдийн хандивын аян ЗОГССОНД эцэг эхчүүд нь БУХИМДАВ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц