Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ. Учир нь өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг цуцалж, тэмдэглээгүй өнгөрөөсөн юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Энэ жилийн долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны Даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх аж.