Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жил Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан тус өдөрлөгийг 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт дараах байгууллагууд хамтран оролцоно. Үүнд:
• Шүүхийн ерөнхий зөвлөл
• Хүний эрхийн үндэсний комисс
• Архивын ерөнхий газар
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл
• Цагдаагийн ерөнхий газар
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
• Хууль зүйн туслалцааны төв
• Хууль зүйн үндэсний хүрээлэн
• Монголын Олон Улсын Арбитр
• Монголын Хуульчдын Холбоо
• Монголын Нотариатчдын Танхим зэрэг дээрх байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлнэ.