Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 31 ААН-ын 17-н үйлдвэрийг лацдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, шалгалт явуулж, эрсдлийн үнэлгээ хийсний дараа нээнэ гэх мэдээллийг өгсөн юм. Мөн тус газарт үйл ажиллагаа явуулдаг "Өргөө мийт трейд" компани хот руу 8 тонн өмхийрсөн мах оруулж ирэх гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Харин МХЕГ-аас тус махны дээжийг лабораторид явуулсан гэлээ.
Тэгвэл өмхийрсэн, цогцос хадгалах бодистой махнууд ЕБС-уудад нийлүүлэгдэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд буй. Уг асуудалд МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэл өгөв. Тэрбээр "МХЕГ-ын долоон салбар хяналтын нэг нь эрүүл мэндийн хяналт. Сургуулийн үдийн хоол, цэцэрлэгийн хоолонд байнгын хяналт тавьдаг. Улсын хэмжээнд цэцэрлэгт хоол бэлддэг төрийн өмчит 4 ААН байдаг. Зарим сургуулиад өөрсдөө бэлддэг. Энэ үйл ажиллагаанд манай эрүүл ахуйн байцаагч нар хяналт тавьж, хамтран ажилладаг. Зөвлөмж өгдөг" гэлээ.