Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Эм Ди Си Пи" ХХК-д зөрчил, эрүү аль алинаар нь шалгаж байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулиар үүссэн зөрчлийн хэрэг нь прокурорын хяналт дор шалгагдаж байна. Эрүүгийн хэрэгт, "ХКҮ" компани нь 243 тонн мах буюу 1.5 тэрбум гаруй төгрөгийн махыг манай мах биш. "Эм Ди Си Пи" гэх компани нь манай хаяг шошгийг хууль бусаар ашигласан гэж цагдаад өгсөн. МХЕГ-аас мөн адил уг махыг эзэн холбогдогчгүй байна гээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.
Энэ компани нь 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг авсан. Өөрөөр хэлбэл, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүгнэлт гэдэг нь зөвшөөрөл гэсэн үг. 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулахаад 2020, 2021 онд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа явуулаагүй. Улмаар 2022 оны хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулсан. Гэхдээ дүгнэлтэд заасан үйл ажиллагаанаасаа өөр үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, мах экспортлох махнуудыг бэлтгэж эхэлсэн. Гэтэл тус компани нь БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.
Тиймээс МХЕГ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцалсан. Үйл ажиллагааны шаардлага хангаагүй, барилга байгууламжгүй. техник тенхологийн тэмдэглэл дэвтэр байхгүй гэх мэт төрийн хяналтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн" гэлээ.
Мөн тэрбээр “Тус компанид дээр илэрсэн бодис нь цардуулаас илэрсэн гэдгийг хэлье. Цардуулыг ер нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Харин тус компанийн хэрэглэсэн цардуул нь 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр хугацаа нь дууссан байсан.
Мөн лабораторийн шинжилгээгээр цардуулын агууламжид олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа бодис 0.845 мл илэрсэн.
Түүнээс биш тэр бодис махнаас илрээгүй" гэлээ.