Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудал нэлээн маргаан дагуулж буй. Засгийн газраас Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэх мэдээллийг өгсний дараа Хятад эзэнтэй махны үйлдвэр 8 тонн өмхийрсэн махыг хот руу тээвэрлэж яваад баригдсан гэх мэдээлэл цацагдаад буй.
Уг асуудалд МХЕГ-аас мэдээлэл өгөв. МХЕГ-ын дарга Б.Баасандорж "МХЕГ-аас шалгаж байна. "Өргөө мийт трейд" гэдэг компани байгаа. Урьдчилсан байдлаар шалгахад дулааны аргаар боловсруулсан шошгогүй, 20 кг-аар савласан 464 хайрцаг буюу 9.3 тонн орчим мах, 20 кг-аар савласан мөн адил шошгогүй цагаан хайрцагтай дайвар бүтээгдэхүүн 21 хайрцаг байсан. Эдгээрээс дээж аваад лабораториудад өгсөн. Шинжилгээний дүн гарсны дараа лабораториас манай байцаагч нарт буцаан хүлээлгэн өгч танилцуулна. Үүний дараа мах өмхийрсэн эсэхийг шалгаж тогтооно" гэлээ.