Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Бадамцэцэг: Эрүүл саруул төрсөн хүүхдүүд хорт хавдартай болж байна. Бид НҮБ-д хандана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Хүүхдүүд хорт хавдраар шаналж байхад төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авсангүй, анхаарсан гэж хорт хавдартай хүүхдүүдийн эцэг, эхчүүд өнөөдөр мэдэгдлээ. Тэд ийн мэдэгдээд НҮБ-д албан ёсоор гомдол гаргана гэдгийг хатуу анхааруулсан юм. Тодруулбал, эцэг, эхчүүдийн төлөөлөл н.Бадамцэцэг "Хорт хавдар, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол жил бүр өсч байна. Харамсалтай нь, төр засаг, Эрүүл мэндийн яам дорвитиой анхаарал хандуулаагүйгээс болж хүүхдүүд хохирч байна. Жирэмсэн эхчүүд есөн сарын турш үзлэгт хамрагдаж, эрүүл хүүхэд бойжуулсан ч төрөөд гажигтай болж, хорт хавдраар өвчилж байна. Монголд хавдартай хүүхдүүдэд тохирсон эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг нэгж дутагдалтай хэвээр байна. Зургадугаар сарын 1-ний өдөр өчигдөр тохиолоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавина гэж хэллээ. Бодит байдал дээр саажилттай, хорт хавдартай хүүхдүүдэд салбар яамнаас тусламж дэмжлэг, хөнгөлөлт өгөхгүй байна. Цаасан дээр бичсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд анхаарах асуудлаар эхний ээлжид НҮБ-д хандаж, гомдол гаргана. Үүний дараа эрүүл мэндийн салбарын бусад хэсэгт анхаарахыг олон улсын байгууллагуудаас хүснэ.

Эрүүл мэндийн яам, салбарын сайд нь бодлогоо өөрчилж чадахгүй бол чадах хүмүүсээс нь тусламж хүснэ. Хорт хавдрын өвчлөл яагаад жил ирэх тусам өсч байна вэ? Өвчтэй хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд өвчтэй төрж байгаад яагаад анхаарахгүй байгаад бид хариулт хүсч байна. НҮБ энэ асуудлыг анхааралдаа авч, бидний гомдлыг авч хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

З.Мэндсайхан: Улаанбаатар хот руу орж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа
З.Мэндсайхан: Улаанбаатар хот руу орж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.