Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудал нэлээн маргаан дагуулж буй. Засгийн газраас Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэх мэдээллийг өгсний дараа Хятад эзэнтэй махны үйлдвэр 8 тонн өмхийрсэн махыг хот руу тээвэрлэж яваад баригдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Мөн уг махыг муудсан эсэхийг МХЕГ-ын байцаагч буцалгаж үзээд амталж буй нь олны эгдүүцлийг хүргээд байгаа юм.
Уг асуудалд МХЕГ-ын дарга Б.Баасандорж тайлбар өгөв. Тэрбээр "МХЕГ-ын даргын хувьд мах чанасан асуудалд мэргэжлийн хяналтын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч, иргэн ч хэн ч бай. Тухайн үйлдвэрт асуудал гарсан бол лаборатори дүн гарсны дараа тэр махыг хэрэглэх үү, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Түүнээс махыг чанаж тогтоох ёсгүй. Энэ бол өөрөө эрсдэлтэй алхам. Холбогдох хариуцлагыг тооцно" гэлээ.