Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Эмээлтэд 243 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн мах эзэнгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудал нэлээн маргаан дагуулж буй. Засгийн газраас Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийнэ гэх мэдээллийг өгсний дараа Хятад эзэнтэй махны үйлдвэр 8 тонн өмхийрсэн махыг хот руу тээвэрлэж яваад баригдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Мөн уг махыг муудсан эсэхийг МХЕГ-ын байцаагч буцалгаж үзээд амталж буй нь олны эгдүүцлийг хүргээд байгаа юм.

Тэгвэл уг асуудалд МХЕГ-ын дарга Б.Баасандорж тайлбар өглөө. Тэрбээр "Монгол Улсад монгол хүн үйл ажиллагаа явуулж байна уу, Хятад уу гэдэг нь хамаагүй. Монгол Улсад үйлчилж буй дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх ёстой. Ялангуяа хүнсний аюулгүй байдалд маш чухал. Хэрвээ дүрэм, стандарт зөрчвөл хатуу хариуцлага тооцно. Тиймээс МХЕГ-аас холбогдох шалгалтуудыг хийсээр байна. Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 171 ААН нэгж байна. Үүнээс 61 нь гадагшаа экспортолдог. Харин үүний 31 нь БНХАУ руу экспортолдог. Тус 31 компанийн 15 нь дулааны аргаар махаа бэлтгээд урагшаа экспортолдог.

МХЕГ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Бид өнгөрсөн тавдугаар сарын 18-наас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн. Мөн Эмээлт дэх махны үйлдвэрүүдийг шалгаж байгаа" гэлээ.

Мөн тэрбээр "Эм Ди Си Пи" ХХК-д зөрчил, эрүү аль альнаар нь шалгаж байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулиар үүссэн зөрчлийн хэрэг нь прокурорын хяналт дор шалгагдаж байна. Эрүүгийн хэрэгт, "ХКҮ" компани нь 243 тонн мах буюу 1.5 тэрбум гаруй төгрөгийн махыг манай мах биш. "Эм Ди Си Пи" гэх компани нь манай хаяг шошгийг хууль бусаар ашигласан гэж цагдаад өгсөн. МХЕГ-аас мөн адил уг махыг эзэн холбогдогчгүй байна гээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Байцаагч нартай холбоотой янз бүрийн асуудал гардаг. Үүнийг бид дотоод хяналт шалгалтаараа шалгаж байгаа" гэлээ.

С.Амарсайхан: Шаардлага хангаагүй махнууд дотоодын хүнсний хэрэглээнд ОГТ АШИГЛАГДААГҮЙ
С.Амарсайхан: Шаардлага хангаагүй махнууд дотоодын хүнсний хэрэглээнд ОГТ АШИГЛАГДААГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.