Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын малчид тус суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг эсэргүүцэн жагсаж байна.
Тэд "Аймагт 2020-2022 он хүртэл 10 лиценз шинээр олгож байгаа. Өнөөдөр малчдын гол амжиргаа нь бэлчээр байдаг. Гэтэл бэлчээрийг доройтолд оруулж, уул уурхайн компаниудад лиценз олгож байна. Тиймээс бид лицензийг 30 жилээр олгохгүй байхыг Засгийн газраас шаардаж, Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулахаар жагсаж байна.
Мөн говийн бүс нутагт уул уурхай эрхэлж буй компаниуд баяжуулах нэрээр говийн цэнгэг усаар угааж байна. Тиймээс үүнийг хоригломоор байна. Малчдын эрүүл аюулгүй амьдрал эрхэд халдаж буй энэхүү байдлыг зогсоогоод гэж 10 шаардлага тавьж байна.
Бид 2017 оноос хойш энэ шаардлагыг тавьсаар байгаад одоо Улаанбаатар хотод жагсаж байна. Жишээ нь 2020 оны УИХ болон нутгийн сонгуульд нэр дэвшиж гарч ирсэн эрхмүүд "Даланжаргалан суманд дахиж лиценз олгохгүй" гэж амлаж байсан. Үүнд бид итгэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар 10 лиценз нэмээд олгосон байна.
Тиймээс Даланжаргалан сумын 100 гаруй малчин жагсахаар Улаанбаатар хотод ирсэн. Холбогдох газруудад нь шаардлага хүргүүлэхээр "Бид хуулийн дагуу ажиллаж байна" гэдэг. Энэ бол Засгийн газрын хийж буй алдаатай бодлогын нэг" хэмээлээ.