Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Баяр наадмын хуулийг зургаадугаар сарын 15-20-нд батлахаар ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

МАН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "Засгийн газраас ойрын үед хэд хэдэн хуулийн төслүүдийг яаралтай өргөн барих шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд эдийн засгийн шинэчлэлийн хэд хэдэн төсөл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, газрын тухай багц хууль, баялгийн сангийн тухай хууль байна.

Ингэснээр хэлэлцэх эсэхийг нь шийдээд, ажлын хэсэг гаргаад ажиллах шаардлагатай байна" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал юу болж байгаа вэ?

-Өргөн баригдаагүй байгаа. Тиймээс хэлэлцэх эсэх нь одоо яригдахгүй. Ямартай ч өргөн баригдах асуудлыг л яриад явж байна.

-Баяр наадмын тухай хуулийн тухайд?

-Баяр наадмын хуулинд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ирэх зургаадугаар сарын 15-20-ны хооронд батлахаар ажиллаж байна.

ФОТО: Дорноговь аймгийн малчид Сүхбаатарын талбайд жагсаж байна
ФОТО: Дорноговь аймгийн малчид Сүхбаатарын талбайд жагсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд