УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2010 онд батлагдсан бодлогын баримт бичигт өргөн царигтай төмөр замтай байна. Харин улсын хил хүртэлх царигийн асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан асуудлыг дагуу УИХ тогтоож шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д өргөн барьсангүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувиар миний бие уг асуудалд анхаарлаа хандуулж, УИХ-д тогтоолын төслийг өргөн барьж байна.
Хэрвээ төмөр зам тавигдсан бол хил рүү 60 вагоноо түлхээд цаанаас нь худалдан авагч татаад авдаг боломжийг бүрдүүлэх цаг хугацаа хангалттай өнгөрлөө. Тиймээс төмөр царигийн асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Тэгж байж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, дагаад гадаад вальют нэмэгдэх учиртай. Тавантолгой-гахшуунсухайт чиглэлийн төмөр зам өргөн царигтай.
Миний өргөн барьсан тогтоолын төсөлд импортлогч орны царигтай ижил байна гэж тусгасан. Энэ утгаараа зөрчилдөөн үүсэх нь гэж хардах байх. Нэгэнт баригдаад эхэлсэн төмөр замыг эргүүлэх хуулбал маш их зардал гарна. Тэгэхээр Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэлх төмөр замыг нарийнаар уу, өргөн царигаар холбох уу гэдэг асуудал Засгийн газрын мэдэх асуудал. Шийдвэрлэх л хэрэгтэй" гэлээ.