Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн авто замын боомтоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэргийг экспортолж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цар тахлын улмаас өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв.

Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр хятадын талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр №103 тоот шийдвэр гаргаж, манай талд мэдээлэл ирүүлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогджээ
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогджээ
 
Ц.Анандбазар: Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй
Ц.Анандбазар: Т.Бадамжунайгийн шалгагдаж байгаа хэрэгт би ямар ч холбоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.