Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

МБҮА ТББ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй барилгын салбарыг тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, реалтор, барилга угсралт, архитектур, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч чиглэлийн компаниудын үндэсний бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, гишүүддээ, нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг буюу Барилга, хот байгуулалтын Сайдын тушаал, Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэлийн хамтаар гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа салбарын, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь дүрмээрээ гурван жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд өнгөрсөн 05 дугаар сарын 12-ны өдөр Бүх гишүүдийн V-р Чуулганы хуралдааныг зохион байгуулан Удирдах зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар МБҮА ТББ-ыг ирэх 3 жилд удирдах Ерөнхийлөгчөөр Н.Баярсайханыг сонгоод байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН нь үл хөдлөхийн салбарт 20 гаруй жил, МБҮА ТББ-ыг үүсгэн байгуулалцаад 12 жил болж байгаагаа дурдав. Монгол Улсын барилгын салбарт төрийн бодлогыг түлхүү тусгах, хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарал хандуулж буй яамтай, сайдтай байгаад юуны өмнө тун их талархалтай байгаагаа илэрхийлэв. МБҮА ТББ нь дүрмээрээ 3 жил болоод Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд шинэ Ерөнхийлөгчийн хувьд шинэхэн гурван жилийг эхлүүлж байна. Өнөөдрийн хот байгуулалтын хувьд маш их бэрхшээл, асуудлууд бидний өмнө тулгарч байна. Ийм цаг үед МБҮА ТББ нь байгууллагын манлайллыг үзүүлэн барилгын компаниудын бодлогыг нэгтгэх, соён гэгээрүүлэх, боловсон хүчнийг сургаж чадавхжуулснаар хүмүүсийг таатай амьдрах барилга байгууламжийг барихад анхаарлаа хандуулан ажиллана гэв. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр, эх орончоор сэтгэж, хүн ардаа бодсон хэрэгтэй төслүүдийг эхлүүлэх, манлайлахад анхаарлаа хандуулах цаг үе ирснийг тэрээр цохон тэмдэглэж байв.

Энэ сарын 28-нд төв зам хаах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбус явахгүй
Энэ сарын 28-нд төв зам хаах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбус явахгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.