Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Сэддорж: Цагаан хаданд уртын тээвэр эхлээгүй. Задгай тээврийг эхлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

БНХАУ-ын талаас задгай тээврийг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой” ХК-ийн Гvйцэтгэх захирал Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Гашуун Сухайтын боомтоор 370 орчим нүүрс тээврийн автомашин зорчиж байна. Шивээхүрэнгийн боомтыг энэ сарын 25-наас нээхээр Хятадын талаас санал ирсэн.

Энэ боомтын хувьд өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сараас хойш хаалттай байгаа.

Хэрвээ боомт нээгдвэл тухайн бүс нутгийн эдийн засгийн эргэлт сайжраад зогсохгүй Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт авчрах сайн талтай. Гашуунсухайтын боомт хувьд халдвар гарахгүй байвал өдөр өдөртөө хил нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлж байгаа.

Цаашдаа өдөрт 400 машин гарах боломжтой болно. Автомашины хувьд чиргүүлтэй, 140 тн ачаатай.

Дээр үеийн 70 тн автомашинаар тооцох юм бол өдөрт 800 орчим автомашин хил нэвтэрч байна гэсэн үг. Энэ утгаараа нүүрс тээврийн асуудал харьцангуй шийдэгдсэн гэж хэлж болно.

Цагаан хад дахь нүүрсний хэмжээ хоёр сая болчихвол уртын тээврийг нэмэгдүүлнэ. Одоогоор уртын тээвэр эхлээгүй байгаа. Мөн задгай тээврийг эхлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

ШУУД: Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
ШУУД: Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.