"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид өнгөрсөн амралтын өдөр Эгийн голыг гаталж яваад осолдсон гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилчдын нэг нь усанд осолдсон ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Орхон аймгийн онцгой байдлын газраас мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Булган аймгийн Тэшиг сум Далан багийн “Эмээлчир” гэдэг газар "Эгийн гол”-ын усанд 36 настай иргэн Ц осолдсон гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 250 км замыг туулан мөн өдрийн 23:22 цагт осол болсон газар очсон. Улмаар 05.23-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.