УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "МҮХБ хоёр хуваагдчихсан байсан. Одоо энэ асуудал ямар байгаа вэ. МҮБХ-ны асуудалд улстөрчид оролцохоор холбоо учраа олохоо байчихдаг юм уу. Өнөөдрийн байдлаар МҮБХ-нд ямар улстөрчид хамааралтай байна вэ"
МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав "МҮБХ-нд 2002 оноос хойш маргааш үүссэн. Энэ маргаан 2021 онд эцэслэгдсэн. Одоогоор улстөрийн ямар нэгэн нөлөө бүхий этгээд холбоотой хамааралтай асуудал байхгүй. Цаашдаа МҮБХ Үндэсний спорт гэдэг талаасаа өөрөө асуудлаа шийдээд явдаг бол ямар нэгэн хүндрэлтэй зүйл гарахгүй гэж МҮБХ-ны удирдлагууд бид үзэж байна.
Одоогоор МҮБХ-нд А.Сүхбат аваргын гаргасан нэхэмжлэлтэй нэг л асуудал шүүх дээр бий. Өөр ямар нэгэн маргаан мэтгэлцээн байхгүй" хэмээлээ.