Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам: Хүмүүсийг “Зулын гол“ болгоно гэчихээд өөрөө ард нь харийнхны гар хөл болоод сууж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

АН-ын гишүүд УДШ-ийн гадна Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж жагсаж байна. Харин нөгөө талд Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан Х.Баттулгыг хууль бус үйлдлээ зогсоо, шүүхэд нөлөөлж болохгүй хэмээн жагсаж байгаа юм.

АН-ын гишүүн, МУГЖ Д.Сосорбарам "Монгол хүн бүрийн амьд байх, аз жаргалынхаа төлөө явах, бизнес эрхлэх, тогтвортой ажиллах, тэгш боломжтой амьдрал асуудлыг боомилж буй асуудал болоод байна. Би сая УДШ-ийн хажуугаар ирлээ. Товчхондоо, хүний амь шиг үнэтэй зүйл энэ хорвоод байдаггүй юм. Амьд байж энэ хорвоод ирснийхээ хэргийг гаргана. Тиймээс УДШ-ийн гадна жагсч байгаа хүмүүст хандаж хэлэхэд хуулиа хүндлэх хэрэгтэй. Зулын гол болно гэж ярьж байгаа хүмүүс тэгэж болохгүй шүү. Өөрийнхөө амь биеийг золиослож болохгүй. Тийм төөрсөн бодолтой хүмүүс мунхаг бодлоо хая. Нөгөө талаасаа хүмүүсийг зулын гол болгоно гэчихээд өөрөө ард нь суугаад харийнхны гар хөл болоод сууж болохгүй" гэлээ.

Хэрэглэгчид ирэх сарын 1-нээс цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө
Хэрэглэгчид ирэх сарын 1-нээс цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ