Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: С.Эрдэнэ гэдэг хүн огцроод явсан тул гишүүд санаа зоволтгүй намдаа ирээрэй. Х.Баттулгын тархи угаалтад бүү автаарай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

АН-ын гишүүд УДШ-ийн гадна Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж жагсаж байна. Харин нөгөө талд Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан Х.Баттулгыг хууль бус үйлдлээ зогсоо, шүүхэд нөлөөлж болохгүй хэмээн жагсаж байгаа юм.

АН-ын гишүүн М.Тулгат "Нөгөө талд буруу ойлголттой яваад байгаа манай намын гишүүд миний яриаг сонсоорой. Шинэ бүрэлдсэн Үндэсний бодлогын хороо намын даргын асуудлыг шийднэ. "С.Эрдэнэ гэдэг хүнийг би үзэн ядаж байна" гээд цаана суугаад байгаа хүмүүст хэлэхэд энэ хүн огцроод яваад өгсөн. Байхгүй. Гэхдээ намын гишүүн хэвээрээ. АН-ын зохион байгуулалтын хувьд гацсан асуудал байхгүй. Харин Х.Баттулга гэдэг хүн намын гишүүдийнхээ тархи толгойг эргүүлээд, буруу мэдээлэл өгөөд Монголын Ардчилал сүйрлээ, Би л намын дарга болохгүй бол болохгүй нь гэж турхирмааргүй байна. Ийм буруу мэдээлэлд битгий автаарай.

Жагсаалд оролцож буй эмээ, өвөө нар өөрсдөө ч барьж байгаа лоозонгоо ойлгохгүй зогсож байна. Үүнийг дэлхий нэр орчуулаад харж байгаа.

Олон улсад дайн, үймээн самуун зэрэг олон асуудал үүсч байгаа энэ үед Монгол Улсын үндэсний эрх чөлөө рүү халдах эрсдэл их байна. Эх орныхоо төлөө тэмцэж, амиа алдан, хэлмэгдсэн хүмүүсийг бид мартах ёсгүй. Бид Орос, Украины талаар яриагүй. Хэн нэгэн хүн өөр нэгний эрхэнд халддаггүй байх, бусад жижиг улс орныг дарангуйлахгүй байх талаар ярьж байна" гэлээ.

ФОТО: Х.Баттулгын жагсаалын эсрэг Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан жагсаж байна
ФОТО: Х.Баттулгын жагсаалын эсрэг Д.Ганбат тэргүүтэй АН-ынхан жагсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.