"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар шалгалтаар нийт 230 тэрбум 946 сая төгрөгийн 18 алдаа, зөрчил илэрсэн. Тухайлбал, ТӨҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 8.1-т заахдаа үйлдвэрийн газарт тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа ажилтны нэг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт бий. Гэтэл тус заалтыг зөрчиж, үйлдвэрийн ажилтан болон тэдгээрт хамааралгүй хүмүүст нийт 74.2 сая төгрөгийн сургалтын төлбөр олгосон байна.
Сануулахад, “Эрдэнэт үйлдвэр“-ийн өнгөрсөн оны санхүүгийн тайлангаас 230 тэрбум 946 сая төгрөгийн ЗӨРЧИЛ илэрсэн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.