Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: “Эрдэнэс Монгол“ ХХК газар хэлтсийн дарга нарын шатахуун болон утасны нөхөн олговорт 48.2 сая төгрөг ОЛГОЖЭЭ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 36 секунд

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын тайлангаар СӨРӨГ дүгнэлттэй гарчээ.

-Хөгжлийн банкны хугацаандаа төлөөгүй зээл компанийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадварт сөргөөр нөлөөлж байна-

Хөгжлийн банкны хугацаандаа төлөөгүй зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байгаа нь тус компанийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадварт сөргөөр нөлөөлнө хэмээн дүгнэжээ. Тодруулбал, тус компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ гэрээний хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас 18.8 тэрбум төгрөгийн хугацаандаа төлөгдөөгүй зээл, 8.7 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өр төлбөртэй болсон нь байна.

-Газар хэлтсийн дарга нарын шатахуун болон утасны нөхөн олговорт 48.2 сая төгрөг олгосон-

Гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр алба хэлтсийн дарга нарт шатахуун, утасны төлбөрийн олговорт 48.2 сая төгрөг олгосныг аудитын шалгалтаар тогтоожээ. Энэ нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гэж үзсэн тул үр ашиггүй зардал гаргахгүй байх албан шаардлага хүргүүлжээ.

-Өөрсдийн ажил үүргийг бусдаар гүйцэтгүүлж 9.9 сая төгрөгийг төлсөн-

Аудитын шалгалтаар илэрсэн бас нэг зөрчил бол байгууллагын алба нэгжийн ажил үүргийн хуваарьт багтсан үүргийг бусдаар гүйцэтгүүлжээ. Ингэхдээ гүйцэтгүүлсэн ажилдаа 9.9 сая төгрөгийг төлжээ. Иймд тус зөрчлийг арилгах албан шаардлагыг аудитаас хүргүүлсэн байна.

-Гурван ажилтанд нэмэгдэл цалин олгохдоо илүү бодож олгосон-

Өнгөрөгч 2021 оны хоёрдугаар сард ковидын үеийн эргүүлд гарсан ажилтанд нэмэгдэл цалин олгохдоо суурь цалинг буруу авснаас нэр бүхий гурван ажилтанд 715 мянган төгрөгийг илүү олгосон байна. Энэ нь зарим хууль тогтомжийн хүрээнд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтад нийцэхгүй байна хэмээн дүгнэжээ. Иймд тухайн мөнгөн хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоохоор аудитаас шийдвэрлэсэн.

“Зөрчилтэй пэйж хаяг, асуудалтай контенттой холбоотой гомдлоо цагдаад гаргавал цагдаагийн дүгнэлтийн дагуу ХХЗХ-ноос ФЭЙСБҮҮК компани руу хүсэлт явуулдаг“
“Зөрчилтэй пэйж хаяг, асуудалтай контенттой холбоотой гомдлоо цагдаад гаргавал цагдаагийн дүгнэлтийн дагуу ХХЗХ-ноос ФЭЙСБҮҮК компани руу хүсэлт явуулдаг“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.