Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем УИХ дотор байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид хууль баталдаг. Хууль бол хулгай зэлгий хийхээс сэргийлэх ёстой. Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем манай УИХ дотор байна. Бид 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ УИХ дураараа төсвийн зарлага нэмэгдүүлдэг байдлыг таслан зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд зарлагыг баталдаг байхаар зохицуулсан. Улмаар төсөв тогтвортой, шударга, янз бүрийн барилга, байшин, цемент, мөнгө угаалт болохгүй нь гээд их л өөдрөг байсан. Үүнд итгэсэн. Төсөв батлагдахыг хоёр удаа үзлээ. ЗГ-аас өргөн мэдүүлсэн төслийг Төсвийн байнгын хороо нааш нь цааш нь болгодог юм байна. Тэгээд УИХ-ын гишүүд тус байнгын хорооноос их хамааралтай. Бараг тэр хүний улстөрийн хувь заяа, дахин сонгогдох эсэх, тойрогтоо юм хийж чадах үгүй зэрэг бүх асуудлыг Төсвийн байнгын хороо базаад сууж байдаг. Царай хардаг, гуйлгадаг, гишүүдийг ялгадаг. Ар өврөөр нь төсвийг нь мэддэг. Ихэсгэдэг. Багасгадаг" хэмээн Ч.Хүрэлбаатар сайдын ахалдаг байнгын хороог хатуухан шүүмжиллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Бид төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл ярьж байна. Тэгэхээр төсөв яаж хэлэлцдэг, яаж санал солилцдог нь хуулийн дагуу явагдаж байгаа. Тэнд хэн нэгэн хүн илүү эрх мэдэлтэйгээр шийдээд байдаг юм биш. Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Тэглээ гээд УИХ руугаа, бүтэц рүүгээ нулимаад байх шаардлагагүй. Хэлж байгаа үгэндээ хариуцлагатай байх хэрэгтэй шүү" гэлээ.

Б.Энхбаяр: БЗД-т “Шинэ хөдөө төсөл“ гээд нэмчихсэн байна лээ. Юун ХӨДӨӨ төсөл вэ
Б.Энхбаяр: БЗД-т “Шинэ хөдөө төсөл“ гээд нэмчихсэн байна лээ. Юун ХӨДӨӨ төсөл вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.