Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сэргэлэн: Би Петрочайнагийн асуудлыг хаалттай хэлэлцвэл “алуулна“ гэж хэлээгүй. Шал өөр юм ярьж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээллийг хаалттай сонссон. Тус асуудлыг хаалттай горимд шилжих санал гаргасан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Петрочайна ХХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцсэн нь дээр, алуулна шүү" хэмээн хэлсэн юм.

Уг асуудалдаа zindaa.mn сайтад тайлбар өгчээ. Тэрбээр "Л.Энх-Амгалан сайд бид 2 ард микрофон дээр биш ард юм хувиараа юм ярьж байсан. Бид хоёр чинь цэргийн хоёр байгаа юм. Тэгээд янз бүрийн юм яриад сууж байсныг биччихээд сошиал орчинд тавьсан байна. Би Петрочайнагийн асуудлыг хаалттай хэлэлцвэл "алуулна" гэж хэлээгүй. Шал өөр юм ярьж байсан. Би тэр компанийг мэдэх ч үгүй. Очиж үзээгүй. Харин ч энэ компанийг орон нутагтаа үр ашгаа өгөхгүй байна гэдэг асуудлыг ярьж явж байгаа шүү" гэжээ.

ФОТО: “Түгшүүр! Украин 2022” гэрэл зургийн үзэсгэлэн
ФОТО: “Түгшүүр! Украин 2022” гэрэл зургийн үзэсгэлэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд