Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Интернэттэй автобусыг оруулж ирэхээр үйлдвэрлэгч талуудтай ярилцаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

No description available.Нийтийн тээврийн шинэчлэлийг богино хугацаанд хийх шаардлагатай гэдгийгНийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Тэрбээр "Түгжрэл бүх нийтийн асуудал болоод байна. Нийтийн тээвэр орчин үеийн, тохитой, дулаан, бүх шаардлагад нийцсэн интернэттэй автобусыг оруулж ирэхээр үйлдвэрлэгч талуудтай ярилцаж байгаа. Иргэд ч үүнийг хүсэж байна.

Маршрутын зөв хуваарийг төлөвлөгөөтэйгээр гаргана. Мөн мэдрэгчтэй төхөөрөмжүүдийг 169 гэрэл дохион дээр суурилуулах ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Наймдугаар сарын 20-нд дуусаад, есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын ухаалаг буюу дижитал хэлбэрийн эхний ажлууд хийгдээд автобустай уялдах юм.

Түгжрэлийг бууруулахын тулд зөөлөн болон хатуу хүчний бодлого хэрэгтэй. Ингэж байж хосолсон хэлбэрээр явна. Дугаар олголтоо хот өөрөө хийдэг байх ёстой" гэв.

“Түгжрэлийн асуудлыг шийдэхгүй бол 2024 онд нийслэлд тээврийн хэрэгслүүд ТЭГ ЗОГСОЛТ хийнэ“
“Түгжрэлийн асуудлыг шийдэхгүй бол 2024 онд нийслэлд тээврийн хэрэгслүүд ТЭГ ЗОГСОЛТ хийнэ“
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ