Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд ХЭЛЭЛЦЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Тодруулбал, АН-ын зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг хэлэлцэх аж.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Нэр бүхий дөрвөн гишүүнд холбогдох хэргийг АТГ-аас прокурорт ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ
Нэр бүхий дөрвөн гишүүнд холбогдох хэргийг АТГ-аас прокурорт ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.