Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотулун гүнж“ Латин Америкт гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Шүүдэр продакшн"-ы бүтээл "Хотулун гүнж" УСК Латин Америкийн бүсэд зарагджээ. Berlinale-2022-т оролцохдоо гэрээ хийсэн дистрибьютер нь уг киног олон улсад худалдахдаа Wrestling Princess буюу "Бөх гүнж" нэрээр анхны худалдааг хийж буй нь энэ аж.

"Бөх гүнж" УСК Төв Америкийн Мексик, Хондурас, Панама, Никарагуа зэрэг улсууд, Өмнөд Америкийн Боливи,Бразил, Чили, Уругвай, Парагвай, Суринам зэрэг орнуудад онцгой эрхээр, Британий Виржин арлууд, Доминикан, Доминиканы БНУ, Мартиник, Сейманы арлууд, Куба зэрэг бусад орнуудад нь non exclusive буюу онцгой бус эрхээр португали, испани хэлээр орчуулагдан гарах аж.

Энэ нь Латин Америкийн бүс даяар Монгол кино зарагдаж, 2-р зах зээлд нэгэн зэрэг цацагдаж буй анхны тохиолдол, Соёлын яамны хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэл хэрэгжиж монголын кино экспортлогдож буй сайхан жишээ юм. Бөх гүнж кино Өнөөдөр нээлтээ хийж буй Канн-2022 Кино захад оролцон олон улсын зах зээл дэх худалдаагаа үргэлжлүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сануулганы цаана нуугдсан нууц хөзөр нь Л.Эрдэнэчимэгийн төсөл байв уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сануулганы цаана нуугдсан нууц хөзөр нь Л.Эрдэнэчимэгийн төсөл байв уу
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.