Засгийн газраас гарсан зарим шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялагийн тухай хуулийн төслийг өргөн барихаар шийдлээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүнд, үндэсний баялагийн тухай концевцыг тусгасан.
Энэ хуулийн төслийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялагийн сангийн зарчим, бодлого, төлөвлөлтийг тусгасан. Энэ хуулийг 2020 оны Монгол Улсын Засгийн газрын XX тогтоолд тусгасан хөгжлийн олон хуримтлалын бодлоготой байна гэсэнтэй нийцүүлсэн.
Өөрөөр хэлбэл, дахин нөхөгдөшгүй байгалийн баялагийг аривжуулах, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, ирээдүйг харсан сан байх юм. Хөгжлийн сангийн хүрээнд Эрдэнэс Монголын бүтцэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж байгаа.
Ер нь гадаадын томоохон корпорациуд групп, холдинг хэлбэрээр байгуулагдсан байдаг. Тиймээс Эрдэнэс Монгол ХК дээр Монголын уул уурхайн компаниуд төвлөрч, дотроо зэс, шатах металийн групп гэх мэтээр задарч алсыг харж ажиллана. Энэ утгаараа Үндэсний баялагийн тухай хуулийн төсөлд ард түмнээс санал асуулга авна" гэв.