Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул "Чингис хаан" банкны асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хадгаламж байршуулахад банкны хуулийн дагуу бүр процесс явдаг. Хөгжлийн банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим нэг үл хөдлөхийг шаардах эрхийг Хөгжлийн банканд авсан байдаг. "Чингис хаан" банкны өр төлбөрийг хууль шүүхийнхэнтэй хамтран ажиллаж эргэн төлүүлнэ" гэлээ.