Лам засал хийх нэрээр 15 настай охиныг дуудаж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Хэрэг явдлыг сануулбал, тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" гэж тухайн охиныг дуудаж гаргасан байжээ. Улмаар машиндаа хүчирхийлсэн байж болзошгүй аж. Тус лам нь 45 настай Ө гэгч байжээ.