Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: Хаан болон Голомт банк IPO хийх материалаа ирүүлсэн

Огноо
Унших
1 минут 0 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.05.10) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хороо банкнуудын IPO гаргах асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанканд Хаан банк, Голомт банк бүтцийн өөрчлөлт хийх материалаа ирүүлсэн байна. Эдгээр банкны материалуудыг бүртгэлийн журмуудтай нийцүүлэх ажлыг хийж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахад бэлэн байгаа.

Д.Есөн-Эрдэнэ: Хүнсний ногооны тариалалтыг дэмжих үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болсон
Д.Есөн-Эрдэнэ: Хүнсний ногооны тариалалтыг дэмжих үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болсон
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.