Тавдугаар сургуулийн орчмын модыг тайрч сийлбэр хийж байгаа зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл уг зураг нь 2017 оных ажээ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тайлбар өглөө. Тэрбээр "Цахимд яваа энэхүү зураг нь 2017 оных аж. Анкарагийн гудамж дахь цэцэрлэгт байгууламжийн үхсэн моддыг шинэ модоор сольж тарьсан бөгөөд 34-өөс гурван модонд нь СУИС-н оюутнууд сийлбэр хийж үлдээсэн байна" гэв.
Харин НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Мод огтлоод, сийлбэр хийж байна гэх шүүмжлэл гарч эхэлжээ. Анзаарвал цаад моднууд нь ногоорчихсон, одоо хийж байгаа ажил огт биш. 2017 онд үхсэн моднуудыг цэвэрлэж, зарим дээр нь СУИС-ийн оюутнууд ийм сийлбэр хийж байсан гэнэ. Ногоон байгууламж нэмэх ёстой болохоос устгах ёсгүй гэдгийг хотын удирдлагууд бүрэн дүүрэн ойлгож, нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа" гэдгийг хэллээ.