
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолыг хэлэлцэж, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны даргад ажил мэргэжлийн туршлагаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ.
Н.Батсүмбэрэл нь 2001 онд Баянхонгор аймгийн 2-р дунд сургууль, 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш, 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, Магистр, 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны докторт суралцаж байна.
Ажилласан байдал:
- 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2007 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
- 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо
- 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
- 2012 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
- 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
- 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
- 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
- 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2020 оноос НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
- 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.