Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хэн нэгэн хүн таны мэдээллийн сан руу нэвтэрч байгаа тохиолдол бүрт МЭДЭГДЭЛ ирдэг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим шилжилт болон Улсын бүртгэлийн байгууллага алдаа гаргасан байж болзошгүй асуудалд тэрбээр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Гэрлэлтийн бүртгэл хийлгэх төрийн үйлчилгээг авахдаа гэрлэгчид биечлэн очих ёстой гэх шаардлага тавьдаг. Би дэлгэрэнгүй мэдээлэл авья. Эл асуудалд Улсын бүртгэлийн газар, хяналтын ахлах байцаагч нарыг дахин ажиллуулж, олон нийтийн байгууллагуудад өгөх хэрэгтэй гэх зүйл яригдсан.

Тавдугаар сарын нэгний өдрөөс тоон гарын үсэг олгох ажил эхэлнэ. Тоон гарын үсэгтэй болсноор 3-4 үйлчилгээг л биечлэн очиж авдаг болно.

Иймэрхүү алдаа дутагдал гаргахгүй байх талаас харвал Кибер аюулгүй байдлын тухай хууль чухал. Өөрөөр хэлбэл, системийн аюулгүй байдлыг хангах. Ингэхдээ хэн нэгэн хүн таны мэдээллийн сан руу нэвтэрч байгаа тохиолдол бүрт тухайн хүнд мэдэгдэл ирнэ. Таны мэдээлэл рүү Улсын бүртгэлийн ажилтан дур мэдэн орсон тохиолдолд ирсэн мэдэгдлийн дагуу гомдол гаргаж болно" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Ч.Өнөрбаяр: Бурхан байсан ч Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх боломжгүй
Ч.Өнөрбаяр: Бурхан байсан ч Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх боломжгүй
 
12 дугаар сургууль 3 жилийн дараа үүдээ нээлээ
12 дугаар сургууль 3 жилийн дараа үүдээ нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.