АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр намын дотоод асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хууль бус сунгаа, түүнээс тодорсон нэр дэвшигчийг бурхан байсан ч бүртгэх боломжгүй. Монголд хууль гэж бий. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. УДШ-ийн баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам шинэ зохион байгуулалтад орох шаардлага байгаа. Удахгүй шинэчлэлийн ажилдаа орно" гэв.
Ч.Өнөрбаяр: Бурхан байсан ч Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.