Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөгжлийн банкны хэргийг шалгах явц удаашралтай байна гэх шүүмжлэлийг дагуулж буй. Энэ талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.

Тэрбээр "Маш олон жилийн өмнө болсон учир шалгах процесс удаан явагдаж байна. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна.

Мөн 42 хүнийг яллагдагчаар татсан. Хөгжлийн банктай холбоотой сонсгол хэлэлцэх үед хохирол төлөлт 120 орчим тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 167 тэрбумд хүрсэн. Хуулийн байгууллага өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байна. Үүний үр дүн ч гарч байна гэж харж байна. Ганцхан хүн байцаалт авахаас гадна шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гарах гэх мэт маш олон ажиллагаа хийгддэг учир цаг хугацаа шаардаж байна" гэлээ.

ХЭН ЮУ ХЭЛЭВ: УИХ-ын гишүүд ба Ерөнхий прокурор
ХЭН ЮУ ХЭЛЭВ: УИХ-ын гишүүд ба Ерөнхий прокурор
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.