Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Прокуророос бичиг ирсэн бол бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй. Тэднийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нэн тэргүүнд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, тэндээс гарсан шийдвэрээс шалтгаалан гишүүдийн хувь заяа шийдэгдэх юм.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ "УЕП-оос оруулж ирсэн хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ, ТББХ хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцэслэнэ. Хуулийн дагуу 5 хоногийн дотор хэлэлцэнэ. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хороо хурлаа зарлаад хуралдана. Прокуророос хуулийн дагуу асуудлаа оруулсан бол УИХ энэ асуудлыг нь яаралтай хэлэлцэх ёстой. Шалгуулах шаардлагатай гишүүд байвал энэ асуудлаа хуулийн дагуу шалгуулаад буруутай эсэхээ тогтоолгоод ороод ирэх нь нээлттэй. Халдашгүй байдлын дэд хороо бүх хэрэг материалтай танилцдаг" гэв.

“МАН гишүүдээ үлдээгээд Н.Алтанхуягийг ганцааранг нь түдгэлзүүлвэл сөрөг хүчнээ дарладаг гэх ойлголт дэлхийд тарна“
“МАН гишүүдээ үлдээгээд Н.Алтанхуягийг ганцааранг нь түдгэлзүүлвэл сөрөг хүчнээ дарладаг гэх ойлголт дэлхийд тарна“
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.