Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАН гишүүдээ үлдээгээд Н.Алтанхуягийг ганцааранг нь түдгэлзүүлвэл сөрөг хүчнээ дарладаг гэх ойлголт дэлхийд тарна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Парламентийн засаглалыг илүү хүчтэй байгаасай гэж хүсдэг. Түдгэлзүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон болсон тохиолдолд оруулж ирэх зохицуулалт. Энэ хүмүүсийн хэрэг шалгагдаж байх явцад түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх шаардлагагүй гэж би үздэг. Буруу зүйл хийсэн бол УИХ-ын гишүүд хариуцлагаа хүлээх ёстой. Заавал түдгэлзүүлэхгүйгээр шүүхээр шийдвэрлэж болно шүү дээ. Энэ асуудал дээр ялгаварлал явагдахгүй байх гэж би бодож байна. Хэрвээ эрх баригч нам намын гишүүдээ үлдээгээд сөрөг хүчний гишүүнийг түдгэлзүүлвэл сөрөг хүчнээ дарладаг гэх ойлголт дэлхий дахинд тарна" гэв.

Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн асуудалд намын шийдвэрийг дагана, дагахгүй гэсэн зүйл байхгүй, хуулийн дагуу шийднэ
Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн асуудалд намын шийдвэрийг дагана, дагахгүй гэсэн зүйл байхгүй, хуулийн дагуу шийднэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ