Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оргил Энконто“ орчмын явган хүний болон дугуйн замыг албадан барихаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо “Оргил Энконто” салбар явган хүний замыг хувьдаа худалдаж авсан гэх шүүмжлэлд өртөж, улмаар авто зогсоолын хэсэгт явган хүний зам гаргах шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн авто замын газрынхан өчигдөр ажиллахаар очсон боловч “Оргил Энконто” салбараас залуучууд гарч ирэн зам барих ажлыг огт хийлгэхгүй саад учруулсан хэрэг гарсан.

Тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т Нийслэлийн засаг дарга даалгасан байна.

Өнөөдөр Улаанбаатарт 15 хэм дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 15 хэм дулаан
 
“Gut Pro-7” эмийн талаар ЭНЭҮТ-ийн эмч тайлбар өгөв
“Gut Pro-7” эмийн талаар ЭНЭҮТ-ийн эмч тайлбар өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.