"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар 2030 он хүртэл 27 сая мод тарихаар болжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа.
-"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд мод тарих гэж байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилээс хойш нийт 7 анги салбарт мод үржүүлгийн газруудыг байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2 мод үржүүлгийн газар хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Түргэний голын дэргэд хурдны замын урд 13 га газарт Ерөнхийлөгчийн нэрэмжит мод үржүүлгийн төв байгуулсан. Мод үржүүлгийг хийхийн тулд ой зүлэгжилт, мод тарьж ургуулахтай холбоотой мэргэжилтнүүд бэлдэх нь их чухал юм билээ. Үүний дагуу зэвсэгт хүчний бүх ангиудад "Ногоон эко хөдөлгөөн" өрнүүлээд явж байна.
-Тэгэхээр тусгай мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг үү?
-Энэ ажлыг гардаж хийх, 1000 цэргийн албан хаагчийг анхан шатны мэдлэгтэй болгосон. 2030 он хүртэл нийт 27 сая мод тарина.